Баян-Өлгий аймагт нутаглаж буй зэрлэг ан амьтанд биотехникийн ажил хийгдлээ. Тус аймгийн Цэнгэл сумын байгаль хамгаалагчид болон ангийн нөхөрлөлийн гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 20-21 ны өдрүүд "Баян Цэнгэл" агнуурын бүс нутгийн зэрлэг ан амьтанд зориулан биотехникийн арга хэмжээ авч ажиллав.
Өвс, тэжээл, бензин шатахууны нийт зардлыг тус агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч "Хано Маро Тур" ХХК хариуцав.