УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Н.Учрал руу дайраад байна. Зөв ч байж болно, буруу ч байж болно. Гэхдээ үүргээ гүйцэтгэсэн. Яаралтай горимоор орж ирсэн нь л их хардлагатай байна. Ийм асуудлыг шийдэж, цэгцлэхгүй бол цаашдаа яах вэ. Олон талаас нь ярилцаж, хэлэлцээд шийдэх ёстой.
Мэдээллийн харанхуй байдал руу ард иргэдээ түлхэхээс хамгаалах Монгол Улсын эрх ашиг байгаа. Монголчуудын сайн сайхны, нийтийн эрх ашгийн төлөө бид шийдэх ёстой.
Үүгээр бизнес хийдэг, амьдардаг цахим сүрэг бий болсон байна шүү дээ. Одоо цэгцлэхгүй бол хэзээ цэгцлэх вэ. Энэ бол миний УИХ-ын гишүүний байр, суурь" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)