Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн зүгээс өнөөдөр хэлэлцэгдэж буй хуультай холбоотой мэдээлэл хийх шаардлагатай боллоо. Энэ хуультай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай гэсэн гоё нэртэй хуулийн төсөл оруулж ирсэн. Энэхүү хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлэх шаардлага гарч ирлээ. Учир нь энэ нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан, хязгаарлалт хийх гэсэн, албан ёсны сошиал хуудсуудыг хаах эрхийг өгөх гэсэн олон зүйлс үүний цаана байна.
Хүн гүтгэх хуулиар хориотой, үүнийг хуулиар зохицуулаад явдаг. Гэтэл энэхүү хууль нь олон нийтийн сүлжээнд харин хүний эрхийг зөрчсөн, дарга нарын эрхийг хамгаалах зорилготой олон заалт шургасан байна. Уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжихгүй байна. Харин хаврын чуулганаар хэлэлцэх саналтай байна.
Аливаа хуулийн хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Монгол Улсын гурван сая хүн амд хамаатай хууль. Төсөлд олон нийт, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой байдаг ч бараг 48 цагийн дотор хэлэлцээд батлах гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)