Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийт сэтгүүлзүйн салбарын ажилтнуудаа, Монголын нийгмийн амыг барих нь дээ цаадуул чинь. МАН-ынхан ичиж үхмээр юм. МАН-ынхан нүүрсний хулгайг дарахын тулд ард иргэдийн нийгмийн сүлжээнд амыг нь барихаар хууль оруулж ирлээ. Өнөөдөр монголын нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллийн ажилтнууд асар их хүчтэй зүтгэсний үр дүнд нүүрсний хулгай илэрсэн.
Оюутолгойн тэмцлийг олон жил хийсэн хүний хувьд би үр дүнг нь бас мэднэ. Энэ олон жил алуулчихгүй амьд явсны учир нь нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхааралд байснаар тэд яаж ч чаддаггүй.
Эрх баригчид өнөөдөр нийгмийн сүлжээг хааж боох, амыг нь барих хууль оруулж ирлээ. Цаад утгаараа нүүрсний хулгайгаа гааруу сайхан хийхээр оруулж ирлээ. Энэ хуулийг нийгмийн сүлжээ, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтнууд зохион байгуулалттай давалгаалан зохион байгуулалттайгаар эсэргүүцээсэй.
Тэд нүүрсний хулгай хийчхээд хосоо шувтруулхаасаа үхтлээ айж ийм аймшигтай юм хийж байна. Томас Жефферсоны хэлсэн “Ардчиллын амин сүнс эд эс нь мэдээлэл юм” гэж хэлсэн үг байдаг. МАН ардчиллаа устгахаар завдаж байна. МАН-ын нам нийгмийн ардчилсан социал демократ нам. Нийгмийн ардаад засаглах биш, нийгмийн хулгайчдаа засаглуулахын тулд ард иргэдийн мэдэх эрх, мэдээллээ өгөх авар эрхэнд аймшигтайгаар халдсан хууль оруулж ирлээ. Монголын ард түмэнд мэдээлэл өгөх нь бидний үүрэг. Бид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийнэ. Нийгмийн сүлжээ мөн хэвлэл мэдээллийнхэн ариун хөдөлмөрийнхөө төлөө бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)