Шадар сайд С.Амарсайхан Ковид-19-ийн төсөв танилцуулж байна.
Эрүүл мэндийн салбар Монгол Улсад коронавирусын халдварыг дотооддоо алдахгүй байх, хохирол багатай даван туулах зорилготой ажилласныг иргэд мэдэж байгаа. Манай улс халдварын тархалтын оргил үед 2770 орыг дэлгэн ажиллаж байсан. Энэ нь хамгийн их хэвтэн эмчлүүлэлтэй орноос 3,7 дахин их байсан.
Тухайлбал, иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж нөхцөллийг бүрдүүлсэн хэмээн үзэж байна. Мөн дөрвөн төрлийн 8.620.000 тун вакциныг татан авч, хүн амыг вакцинжуулах ажил зохион байгуулагдсан. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Ийнхүү цар тахалын үеийн төсвийн зарцуулалтын тайланг танилцуулж байна. Төсөвт ямар нэг нууцлал байгаагүй бөгөөд хяналт тавин ажилласан. АУДИТ-аар баталгаажсан тайланг танилцуулж байна.
Цар тахалын үед урьдчилан сэргийлэх, иаж ахуй нэгжүүдийг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр
- 2020 онд 4.4 их наяд төгрөгийг зарцуулсан
- 2021 онд 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан
- 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Нийт 11.2 их наял төгрөгийг зарцуулсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)