УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр “Энэ хуулийг холбогдох судалгаа холбогдох саналуудыг аваад оруулж ирсэн. Хүний эрхийн комиссоос ажлын хэсэгт ажиллаж тодорхой саналуудыг хэлсэн. Жишээ нь, цахимаар залилах гэмт хэрэг жилийн хугацаанд 93,8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2,8 дахин өссөн.
Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэрэг нь цахим орчинд үйлдэгддэг. Өдөр ирэх тусам энэ тоо нэмэгдэж байгаа. Тиймээс энэ хуулийг даруй баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Зөрчилтэй контентууд дээр холбогдох үйлчилгээ үзүүлэгч фэйсбүүк компани холбогдох сувгаа тодорхой болгож бидэнтэй хамтарч ажиллаач гэж байна. Хэрэв хууль эрхзүйн орчинтой болох юм бол бид төлөөлөгчийн газрыг байгуулж гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлэх ажлыг хамтарч хийе гэдэг саналыг тодорхой түвшинд ярилцсан. Иймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн.
Өчигдрийн хувьд хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, татварын тухай хуультай холбогдуулан төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтаны мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн болон банк санхүүгийн мэдээллийг олон нийтэд нийтэлдэг тухай яригдсан.
Иргэд иргэдийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэлдэг асуудал байж болохгүй гэдэг утгаар нь хуультай нийцүүлсэн 6.3 заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн. Тиймээс 6.3 гэсэн энэ заалтыг хассан.
Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзан үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд гэх хуулийн заалтыг хассан. Мөн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай гэдэг саналыг өгсөн. Иймээс энд ямар ч асуудал бэрхшээл үүсэхгүй, хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш, төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн мөн хохирогчдыг хамгаалсан хууль болсон.
Би тролчид буюу уул ус хадны зурагтай байгаа хүн биш, хүн хогнуудыг шүүмжилж байна. Тролчид битгий энэ асуудалд ородцоод бай. Цахимаар залилах гэмт хэрэг цаг минут тутам өсөж байна. Тиймээс энэ хуулийг гаргаж баталж олон нийтийн үйлчилгээ эрхлэгч нартай хамтарч ажилла” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)