УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гээд зөв нэртэй хууль орж иржээ. Олон нийт энэ хуульд эсрэг байр суурь илэрхийлж байна. Энэ хуульд сайн тал ч бий. Энэ хуулийн хэлэлцүүлгийг харахад Хүний эрхийн үндэсний комиссынхон санал нэгдэхгүй байна лээ. Сошиал хэрэглэгчдийн санаа бодлыг тусгалгүйгээр, нэг өдрийн дотор хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт ордог хууль байж болох уу.
Засгийн газраас яаралтай хэлэлцэх асуудал байдаг. Гэхдээ эдийн засгийн асуудал багтдаг. Түүнээс биш уг хууль эдийн засгийн асуудалтай ямар байдлаар холбоотой болчхоод яаралтай горимоор орж ирэх болчхоод байна вэ. Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн болохоор чуулган завсарлахаар ажлын хэсэг гарч, сайн муугаа тал бүрээс нь ярилцах зүйтэй. Ардчилсан намын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх байр суурьтай байна. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцаас тав хоногийн завсарлага хүсч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)