УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлээ. Хуралдаанаар 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтыг харахад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу 40 орчим хууль батлах ёстой. УИХ-ын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналт шалгалтын тухай хууль гэхчлэн олон хууль баталсан.
Батлагдаагүй олон хууль хүлээгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулиудаа баталмаар байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль.
Монгол Улсын газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна, төрийн мэдэлд байна гэдгийг Үндсэн хуульд оруулсан. Гэсэн мөртлөө хүртэж чаддаггүй. Энийг хүртэхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой" гэв.
Д.Батчулуун