УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр “Хөдөө орон нутагт ажиллах талаар их хурлын даргын энэ санаачлагыг дэмжиж байна. Завсарлахаар ийш тийшээ явчихдаг шүү. Хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хууль орж ирж байгаа. Энэ асуудлыг яаралтай оруулж ирсэн Т.Аюурсайхан сайд, байнгын хорооны дарга П.Анужин нарт талархаж байна. Хаврын чуулганаар энэ хуулийг батлах эрмэлзэлтэй байгаа. Гэвч боловсролын багц хууль орж ирээд хоёр жил хэлэлцүүлэг хийж байгаа. Яасан ч дуусдаггүй хэлэлцүүлэг юм. Үүнтэй адил нийгмийн даатгалын багц хуулийг бас хавар намаржин хэлэлцэх юм биш байгаа.
МАН-ын намаас их цөөхөн нь хөдөөгөөр очих байх. Тиймээс ард иргэд хаврын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн яаралтай хэлэлцэж батлах тухай шаардлагыг сайн тавьж өгөөрэй.
Энэ хууль хойшлох тусам ахиад л 20, 30 мянган ахмадууд хохирч үлдэх гээд байна. Тиймээс яам, байнгын хороо энэ асуудал дээр маш сайн санаачлагатай ажиллах хэрэгтэй. Мөн бидний өргөн барьсан 2017 оноос долоон жилээр бодуулсан тэр хүмүүс энэ зурвасхан хугацаанд Монголын төрөөс болж хохирч үлдэх ёсгүй.
Тиймээс эдгээр ахмадуудын тэтгэврийг нөхөж бодох агуулгыг нийгмийн даатгалын багц хуулинд оруулхыг ард иргэд МАН-ын гишүүдэд сайн шаардаж өгөөрэй. Манай ардчилсан намынхан дуу нэгтэй дэмжиж байгаа. Даанч МАН гацаагаад байгаа” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)