УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, хэлэлцэх асуудлыг таницлууллаа.
Тэрбээр “Чуулган завсарлаж бүх УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хувийн хэвшлийг дэмжих, худалдаа аж үйлдвэрийг дэмжих, эдийн засгийг дэмжих багц хуулиудын талаар ард иргэдийн саналыг сонсоно. Ийм зорилгоор чуулган завсарлана. Хаврын ээлжит чуулган эхлэхэд бүх хуулиудын талаар ард иргэдийн саналыг сонссон хэлэцүүлэг хийсэн байна.
Бүх байнгын хороод шүүсийг нь шахсан, бөөсийг нь түүсэн, ард иргэдийн саналыг сонссон хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай.
Бүх гишүүд тойрог, дүүрэг, хороо, орон нутагтаа ажиллана. Иймээс МАН-ын бүлгийн санаачилгаар гадаад томилолтыг хориглох тухай захирамж гарсан болохыг мэдэгдье” гэв.
Б.Мичидмаа