Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.
Сонсголоор “ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ”ХХК агаарын тээврийг өргөжүүлэх үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар спорт импортыг дэмжих төслийн 22,9 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас авсан зээлийн зориулалт бусаар ашигласан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу. Ямар тайлбар байна вэ.
“ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ” ХХК-ын хувьцаа эзэмшигч Э.Золзаяа: Зарцуулалттай холбоотой мөнгөн дүн таарч байна. Эхний зориулалтын бусаар зарцуулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Анхнаасаа хөгжлийн банзнаас зээл авахдаа эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, онгоц сэлбэг санхүүжүүлэх гэсэн олон төрлийн зориулалттай. Хөгжлийн банкнаас анх зээл хүсэхдээ Богд банканд байгаа зээлээ хаах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнийг зөвшөөрсөн. Эдгээр гүйлгээнүүдийг хөгжлийн банк өөрөө хийсэн. Богд банканд байсан манай барьцаа хөрөнгийг хөгжлийн банк шилжүүлж авсан. Хөгжлийн банкнаас авсан зээлээ хөгжлийн банкнаас зөвшөөрөл авч, хөгжлийн банк өөрөө гүйлгээнүүдийг хийсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зориулалтын бусаар ашигласан нэг тэрбум төгрөгийн гүйлгээ н.Сарнай гэж хүний 80 хувь эзэмшдэг "Сарнайх" ХХК ямар компани вэ. Энэ хүнийг таних уу.
“ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ”ХХК-ын хувьцаа эзэмшигч Э.Золзаяа: Мэднэ ээ. Манай нөхрийн ээж
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Т.Эрдэнэнийн хувьцаа эзэмшдэг Сарнайх компани нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын гэр бүлийн хүн. Б.Хурц нь Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ.
“ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ”ХХК-ын хувьцаа эзэмшигч Э.Золзаяа: Б.Хурцын хамаатны дүү. 1991 онд төрсөн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Т.Эрдэнэ хувьдаа 1,7 тэрбум төгрөгийг дансандаа зориулалт бусаар ашигласан байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Агаарын тээврийн төсөлд санхүүжилт өгсөн нь зөв. Аялал жуулчлал гэдэг бол экспорт. Хоёрдугаар цар тахлын үед хамгийн их цохилт авсан нь ч үнэн. Гэхдээ зээл авч байгаа хүмүүс улс төрд хамаарал бүхий танил талаа ашиглаж өндөр албан тушаалтай хүмүүс оролцсон байгаа нь энэ зээлийн асуудал.
Б.Мичидмаа