ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "6.3 дугаар заалтад найруулгын алдаа гаргаснаас болоод уг хууль олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Энэ заалт хэлэлцүүлгийн явцад хасагдсан. Уг хуульд "заналхийлэх" гэдэг үйлдлийг үлдээсэн. Үүнээс бусад гүтгэх, худал мэдээлэл өгөх зэргийг хассан. Заналхийлэх гэдэг үйлдлийг хасчихвал цахим орчинд хүний эрх хамгаалагдахгүй гэсэн үг.
Цахим орчимд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо сэтгэл шимшрүүлэм байна. Хохирол нэн түрүүнд юу хүсдэг вэ гэхээр өөрт нь болсон зүйлийг таслан зогсоохыг л хүснэ. Бид опперетор үүргийг гүйцэтгэж байгаа. Иргэд буруугаар ойлгох хэрэггүй.
Хамгийн харамсалтай нэг заалт хасагдчихлаа. Татварын зөрчилтэй хувь хүний талаар бүх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж, ил болгож болно гэсэн заалт байсан юм" гэв.
Сэтгэгдэл (1)