Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.
Сонсголын эхэнд “СЭЛЭНГИЙН ГРЕФОРД” ХХК-ын мах бэлтгэлийн кластерийн чадлыг нэмэгдүүлэх төсөлд олгосон 4,1 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар зээл олгоход заавал барилгын шинжээчийн дүгнэлт хэрэгтэй. Гэтэл “Шинжээчийн дүгнэлтээр Төслийн хүрээнд баригдах байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авч ирүүлэх” гэж үзсэн шалтгааныг хөгжлийн банкны удирдлагууд тайлбарлана уу
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжалбуу: Зарим тохиолдолд мод модон хийцтэй холбоотой асуудал дээр барилгын хөшжлийн төвөөс дүгнэлт өгдөггүй гэсэн тайлбар тухайн үед олон компани дээр өгөгдөж байсан учраас энэ чиглэлээр хийгдсэн байх. Энийг тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс илүү сайн тайлбарлах байх.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зээл 2018 оны найман сарын 14-д олгогдсон. Зээлийн үндсэн зээл төлөгдөөгүй байгаа вэ. Барьцаа хөрөнгө хангалттай байгаа юм байна. Нэмэлт хөрөнгийн дүгнэлтээр. Энэ тал дээр хөгжлийн банк хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек: Өмнөх хяналт шалгалт болон хөгжлийн банкны зүгээс хийгдэж байсан явцын хяналтууд дээр зээлийн зарцуулалт нь 100 хувь нотлогддоггүй. Нэг ёсондоо тодорхойлох бичиг баримтууд байдаггүй. Харилцааны хувьд эргэх холбоогүй ажиллаж байсан. 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн зээлээ төлхийг шаардлагыг удаа дараа тавьж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүххэд нэхэмжлэлийг гаргаж өгсөн. Шүүх хурал эхлээгүй байна.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)