“Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байгаа билээ.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 11 зээлд холбогдуулан 23 гэрчийг дуудсан. Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална.
Үүнд:
- Изинис эйрвэйз ХХК
- Пирамид орд ХХК
- Сод монгол групп ХХК
- Сонгоулд ХХК
- Түгээмэл түмэн хишигтэн ХХК
- Геологийн төв лаборатори ТӨҮГ
- Монгол микрон кашмер ХХК
- Комплант ХХК
- Макс рөүд ХХК
- Монполимет ХХК
- Петролуем продакшн ХХК
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар өнөөдрийн сонсголд гэрчээр дуудаад байгаа юм.
А.Сүх