Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зөрчилтөй контентийг хязгаарлалт хийхийг хандах үед дэлхийн дунджаар зөрчилтэй гэж хандсан контентуудын 65 хувь нь шийдэгддэг. Монголд дунджаар 25 хувь сонгуулийн үеэр 35 хувь байдаг. Өссөн шалтгаан нь сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой. Сонгуулийн үеэр нэр дэвшигч, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл зөрчилтэй контент оруулбал хязгаарлах эрх зүйн үндэслэл сонгуулийн хуулинд байдаг. Энэ хууль эрх зүйн орчныг бий болгосноор шийдвэрлэлт нэмэгдсэн.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдсанаар дэлхийн дундаж буюу 65 хувьд хүргэхээр хичээж ажиллана. Олон нийтийн сүлжээ болгоны эзэнтэй, иймд хамтарч ажиллах гэх мэт гадаад харилцаанд анхаарах боломжийг бий болгоно.
Одоо ч бидний дунд цахим орчинд үзэл бодол, зан заншил, бие эрхтэн, гадуурхалд өртсөн хохирогч нар байдаг. Энэ тохиолдолд хохирогч цагдаагын байгууллагад ханддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх процесс нь маш урт хугацаанд үргэлжилдэг. Иймээс бил энэ хуулиар 72 цагын дотор хэрэглэгчийн хүсэлтийг хүлээж аван, хүсэл гомдолтой холбогдох мэдээлэл контенттэй танилцан дотоожийн хууль тогтоомжийн контенттой холбоотой хүсэлт гарган устгуулах эсвэл үзэлтийг хязгаарлахаар хандаж болдог. Үүний үр дүнд шийдвэрлэлт нэмэгдэнэ. Фэйсбүүкийн тохиргоо байдаг. Хэрэглэгч өөрөө репорт хийж хүсэлт гаргаж болдог. Үүн дээр хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ хуулийн зорилго нь зөрчилтөй контенттыг хязгаарлана.
Ямар нэгэн байдлаар хорьж цагдах, торгох шаардлага үндэслэл байхгүй. Зөрчилгүй хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн сайтууд баталгаажсан цэнхэр тэмдэглэгээг авах ажлыг зохион байгуулна. Ингэснээр иргэд баталгаатай орчноос мэдээ, мэдээлэл авах эрхтэй. Эцсийн дүнд иргэд зарим нэг мэдээллийг үнэн зөв эсэхийг ялгаж тогтооход хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэн янз бүрийн хатгалгад өртөж эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирох байдал үүсдэг. Энэ байдлыг энэ хуулиар цэгцэлнэ. Бага насны хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь гадуурхалд өртсөн, зохисгүй үг агуулга зураг бусдаас авч дарамтанд орж байсан гэж хариулсан. Технологийн сөрөг талын зохицуулалтыг бий болгож үүссэн эрсдэлтэй тэмцэх ажлыг зохион байгуулхад энэ хууль зориулагдсан” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)