Өнөөдөр Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргаа сонголоо. Намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, З.Нарантуяа нар нэр дэвшиж, өчигдөр үнэмлэхээ гардан авсан билээ.
Үндсэний боплогын хорооны хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь санал өгчээ. Үүнээс
- Сангийн сайд асан С.Баярцогт 129
- БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152
- УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ.
Ийнхүү Ардчилсан намын даргаар БШУ-ны сайд асан Л.Гантөмөр сонгогдлоо. Тэрбээр өмнө нь Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.
Боловсрол
- 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
- 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал
- 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
- 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд