УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Г.Ганболдын асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Г.Ганболд гишүүн ээ, АИ-92 шатахууны үнэ маш тогтвортой байгаа. Дэлхийд байхгүйгээр үнэ тогтвортой байхад, хаана өсчихсөн юм. Та буруу мэдээлэлтэй байна. АИ-92-ийн үнийг бууруулах талаар яриагүй, тогтвортой өсгөхгүй байх асуудал л ярьж байгаа.
АИ-92 одоогоор 2400 төгрөг байна. 2400 төгрөгийг ам.долларт хувиргаад энэнээс хямдхан бензин хэрэглэж байгаа улс байна уу.
ОХУ-ын дотоод үнэтэй дүйцэх үнэ барьж байгаа учраас аж ахуй нэгжүүд алдагдалтай байна. Олон жил аж ахуй нэгжүүд алдагдал үүрч эхнээсээ дампуурсан. Онгоцны түлшинд хямдрал 10 хувь бий. Гэтэл 30 хувиар буурна гээгүй. Надад байгаа мэдээллээр ихэнх авиа компанийн үнэ бууж байгаа гэх мэдээлэл өгч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)