Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой асуудал нь алдаа гэхээс илүүтэй мэдээлэл бүртгэлийн давхардал, зөрүүний асуудал байна. Өнөөдийн байдлаар хүүхдийн мөнгө 87 хувьд нь олгох боломж бий болж мэдээлэл засагдсан байна. Өнөөдөр 14:00 цагийн байдлаар мэдээлэл хэвийн болсон хүүхдүүдийн 1,095,352 хүүхдэд өнөөдрийн хэмжээнд орно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үлдсэн тооцооллууд дээрээ залруулга хийж ажиллаж байна.
Засгийн газар халамжийг зорилтот бүлэг рүү явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоосоо ухарч болохгүй. Гагцхүү бэлтгэл ажил муу хангагдсан байна.
Давхардлын зөрүүнээс болоод олон нийтийг бухимдуулсан энэ нөхцөл байдал бий боллоо. Цаашлан хүн амын орлогын түвшин,өрхийн орлогын түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан хүүхдийн мөнгийг илүү халамжаас нь зорилтот бзлэг рүү онож өгөх тэр хэлбэрт шилжинэ. Энэ бол цаг хугацааны асуудал" гэв.
Б.Мичидмаа