УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газраас үнэ бууруулна гэж оруулж ирснийг бид дэмжчихдэг. Бодит зах зээлд үнэ өсөөд ирэхэд нэмэргүй байна, чадахгүй байна гэдэг. С.Чинзориг гишүүний хэлсэн гурил махны үнийг тогтворжуулна гээд чадаагүй. "Гурлынхан"-д 60-70 тэрбум төгрөг төрөөс өгдөг. Гэтэл гурилын үнэ хоёр дахин өссөн. Үүнийг Засгийн газар тайлбарлахдаа зээлээ өгчихсөн, гэхдээ чадахгүй байна гэдэг. Оруулж ирсэн нэр томьёоллоо өөрчилмөөр байна.
Онгоцны тийзийн үнэ 30 хувь буурна гээд нэг компанид давуу эрх өгөөд батлуулсан. Өнөөдөр онгоцны тийзийн үнэ улам өсч байна.
Шинэ жилийн үеэр олдохоо байлаа. Хоёр дахин өслөө. Онгоцны түлшний үнэ буусан уу. Өмнөх оруулж ирсэн зүйл чинь үр дүнгүй болохоор итгэхгүй байна" гэв.
Д.Батчулуун