Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан нам бол дүрэмтэй, хуультай нам. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрддөг. Улс төрийн намын тухай хуулийн 5.1 дээр улс төрийн намын нийтлэг зарчмыг заасан байдаг. Энэ нь Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хуулийг дээдлэн биелүүлэх гэдэг зарчимтай.
Яг одоо худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд хэсэг бүлэг нөхөд эв нэгдэл нэртэй УИХ-ын гишүүд санаачлан үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Тэд ардчилсан намын даргыг батламжлах гэж байгаа энэ ажил бол улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл.
Ялангуяа ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, намын даргын сунгааг хууль бусаар зарлаж, нэр бүхий дөрвөн нөхөр намын даргад өрсөлдөж байгаа нь байж боломгүй зүйл. Энэ бол улс төрийн тухай хууль мөн ардчилсан намын үндсэн дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл. Улс төрийн намын тухай хуулийн 24.1-т байдаг энэхүү хуулийг зөрчиж байгаа албан тушаалтаны үйлдэл нь гэмт хэргийн шинж бүхий бол төрийн албаны тухай хуулиар хар уцлага хүлээх ёстой. 24.2-т зааснаар энэхүү хуулийг зөрчсөн хүн нэр бүхий УИХ-ын гишүүд хурдыг зохион байгуулж байгаа гэмт хэргийн ортлцогч нарт эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой. Монголын улс төрийн нам засаглалтай юм бол зарчимыг баримтлах ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэв.
Б.Мичидмаа