УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Уул уурхайн сайд Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн С.Чинзоригийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Дизель түлшинд Засгийн газар сайн анхаарч байгаа. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд зах зээлийн үнээс арав гаруй хувийн хямдралтай гэрээ хийсэн. Энэ гэрээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Гэхдээ дизель түлшийг зардаг хувийн аж ахуй нэгжүүд байдаг.
Сайдын хувьд 14 хоног болгон хувийн компаниудтай нийлүүлэлтийг тогтворжуулах үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар уулзалт хийж байна.
Бид зөвхөн агаарын түлшинд төрийн 50 хувийн оролцоотой ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун