Хүүхдийн мөнгийг 2023 онд олгох зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ажлын хэсэг ачаалалтай ажиллаж байна. Энэ дөрвөн хоногт мэдээллийн зөрүүтэй байдлыг засварлахад эрчтэй ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 1.095.352 хүүхэд буюу нийт хүүхдийн 87 хувьд мөнгө дансанд нь шилжин орж эхлээд байна. Үлдэж буй 43.820 хүүхдийн мэдээллийн зөрүүтэй байдлыг хянан ажиллаж байна.
Иргэддээ хүндрэл учруулахгүйгээр хичээн ажиллаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим хэлбэрээр мэдээллээ засаж янзлах чиглэлээр ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун