УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "УИХ-аас зарим гол нэрийн барааны үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх хууль хаврын чуулганаар баталсан. Энэ хуулийн дагуу Уул уурхай яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа. Ялангуяа АИ-92-ийн үнийг тогтвортой барих ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна дизелийн түлшний үнийг тогтворжуулах нөөц бүрдүүлэх асуудал давхар явж байгаа гэж ойлгосон.
Дизель түлшний үнийг дутуу анхаараад байгаа юм биш үү. Энэ жил хэд хэдэн аймгуудад өвөлжилт хүндэрч, отор нүүдэл хүндрэлтэй байна.
Малчдын гол хэрэглээ ерөөсөө л дизель түлш. Нийт хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг барих ямар бодлого барих вэ" гэв.
Д.Батчулуун