УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын асуултад хариуллаа.
Тэрбээр "Гуравдугаар заалт бол АИ-92 дизель түлш, 80, 95 дайвар бүтээгдэхүүнийг таван хувь байнгын байлгана гэсэн санаа. Хэрвээ таны асууж буй хардалт байх юм бол чөлөөлөх ёстой. Гэтэл УИХ эрх мэдлийнхээ хүрээнд бусад бүтээгдэхүүний татварыг таван хувь байнга байлгана гэдгийг тогтоолоор заачхаж байгаа юм. Засгийн газарт эрх өгөхгүй гэсэн үг. Харин зөвхөн АИ-92-т эрх өгч байгаа. Тухайн цаг үе давхцаад Ш.Адьшаа гишүүн дайвар бүтээгдэхүүний татварыг тэглэх хууль санаачилсан юм билээ. Манайх бол эсрэгээрээ засагт эрх өгөхгүй, УИХ эрх мэдлийнхээ хүрээнд тогтоож байгаа.
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ОХУ-д 40 ам.доллар байна. Ер нь үнэ буурч байгаа. Гэхдээ түүхий нефтийн үнэ, эцсийн бүтээгдэхүүн биш юм. Монгол Улс эцсийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Эцсийн бүтээгдэхүүнийг бид биржээс худалдаж авна.
Өнөөдрийн байдлаар 758 ам.доллароор нэг тонн АИ-92-ийг худалдаж авч байна. Энэ бол маш хямд үнэ. Арванхоёрдугаар сард арай үнэтэй байсан" гэв.
Д.Батчулуун