Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар Монгол улсын Их хурлаас байгуулагдсан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн сждлах сонсгол дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг оролцуулж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Хөгжлийн банкны удирдлагаас асууя. Бид өмнөх гурав хоногийн сонсголоор бүгд тодорхой байгаа. Хөгжлийн банкны олгох ёсгүй зээлийг олгосон байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны тухай хуулиа зөрчсөн буюу Монгол улсын тэргүүлэх салбар экспорт, импортыг дэмжих, импортыг орлох гэдэг энэний хүрээнд санхүүжилт олгох ёстой. Гэтэл дахиад л орон сууцны барилга. Энэ хөгжлийн банкны санхүүжүүлэх ёстой зээл мөн үү биш үү. Төрийн өмчийн компани зээлдэгч болохоор өгсөн үү. Хоёрдугаарт зээл хаасан байна. Үнэлгээ нь бодитойгоор үнэдэгдсэн үү" гэв.
Хөгжлийн банкны одоогын удирдлага З.Батырбек: "Энэ бол хөгжлийн банкны хууль болон дүрэм журамд нийцсэн зээл биш гэж үзэж байна. Харамсалтай нь тухайн үед үүнээс гадна долоон орон сууцны төсөлд зээл олгосон байдаг. Тус зээл 2022 оны 12 дугаар сард төлөгдөж дууссан. Шүүхийн шийдвэрээр төлөгдөж дууссан гэдгийг тодотгоё. Шүүхийн шийдвэр 85,7 тэрбум төгрөг гарсан. Үүний 24,7 тэрбум төгрөгийг “ТОСК”, 61,2 тэрбум төгрөгийг “НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ” төлнө гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу “НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ” нийт 76 ширхэг обьект буюу дуусаагүй долоон ширхэг барилга, дууссан 64 ширхэг барилгыг үнлгээ хийвгэх замаар төлбөрийг барагдууоах нөхцөлөөр авсан. Эдгээрийг үнэлэхдээ хөнплөнгийн шинжээчийн үнэлгээг хийлгэсэн" гэв.
Б.Мичидмаа