"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр "Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонсголоор хэн нэгний буруутай эсэхийг шүүн тогтоохгүй. Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан уу?
"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир: "Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан. Тухайн үед мөнгөн урсгалыг удирдаж буй хэлбэр. Орон зайгаа ашиглаад шинээр зээл авч, төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Нэгэнт ажил хийгдээд, үйл ажиллагаа нь эхэлсэн учраас та бүхэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь зохимжгүй байх гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)