Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аливаа зүйл хоёр талтай. Төр оролцохоор оролцлоо гэнэ. Оролцохгүй болохоор эмх замбраагүй байдал үүслээ гэнэ. Би уржигдар орой Хилийн цэргийн ангийн захирагчтай утсаар ярьлаа. Хилийн цэргийн удирдлагууд гурвын хаалтаас гадна талыг хилийн цэрэг хариуцахгүй. Хилийн бүсэд орж ирж байгаа тээврийг хариуцаж байгаа. Хилийн нэвтрүүлэн өнгөрүүлэх дээр хилийн цэрэг хязгаарлалт тогтоож байгаа зүйл байхгүй. БНХАУ-ын талаас тухайн өдөр татаж авах хэмжээгээр нь нэвтрүүлж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)