Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дарханы арьс ширний парк дээр миний ч ойлгохгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Засгийн газрын хуралдаанд суудаг хүний хувьд би уг нь ойлгохуйц байх ёстой. Бүх салбарт гарсан шийдвэр нь яг таг хэрэгждэг байх хэрэгтэй байна. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр хүлээсэн үүргээ хүлээдэг байх ёстой. Аль аль нь хэлсэндээ байдаг, төр гаргасан шийдвэртээ хатуу зогсахгүй болохоор өнөөдрийг ийм асуудлууд үүсэж байна. Цаашид төр аж ахуйн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа руу орохгүй байя гэдэг зүйлийш яриад байгаа. Өнөөдөр ч мөн энэ асуудлыг л ярьлаа.
Төмөр зам дээр тээвэр зохицуулалттай холбоотой алба хаагчдаас маш их мөнгө гарч байгаа асуудал бол өрсөлдөөнгүй зах зээлд шийдвэр гаргадаг хүмүүст давуу байдал олгоод байна гэсэн үг.
Зам дээр бусад хувийн компаниуд өрсөлдөх эрхийг нь нээгээд өгчих юм бол зах зээлийн тариф, зарчимаар өрсөлдөөн үүснэ" гэв.
Д.Батчулуун