Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэгдсэн систем бол И-Монголиа. Үндсэн систем бол Хур систем. И-Монголиа системийн ачаалал 20 дахин нэмэгдсэн учир сервер унасан.
Тийм учраас өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулсан. Үүний үр дүнд И Монголиа систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн.
Цаашид төрийн байгууллагууд хоорондоо дата мэдээллээ хуваалцах асуудлыг шийдэж байна" гэв.
Д.Батчулуун