Хөгжлийн банкны сонсгол 3 дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудагдах 20 хүний нэг нь уг нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын захирал асан Г.Одонтуул байв. Гэсэн ч Г.Одонтуул захирал өнөөг хүртэл гэрчээр сонсголд оролцоогүй байна.
Түүний хувьд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын захирлаар Чингис бондоос зээл олгох үед ажиллаж байсан, тухайн үед олгосон зээлүүдийг нэг бүрчлэн мэдэх хүний нэг гэсэн үг. Гэсэн ч Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр Сонсголд гэрчээр дуудагдсан ч хүрэлцэн ирсэнгүй.
Түүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний ангийнхан нь одоогийн Сангийн сайд Б.Жавхлан, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нар. Г.Одонтуулыг Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар томилогдох үед ангийн найз Б.Жавхлан нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, О.Орхон нь Худалдаа хөгжлийн банкны захирлаар ажиллаж байлаа.
Харин Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар Б.Шинэбаатар энэ үед ажиллаж байсан бөгөөд Худалдаа хөгжлийн банк бол түүгээр дамжуулаад Хөгжлийн банкинд хамгийн их нөлөөтэй байсан гэдэг нь эдгээр өдрүүдэд ил болсон гэдгийг дашрамд дуулгая.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (1)