"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатаас асуулт асууж, хариулт авлаа.
Т.Доржханд: Энэ шийдвэрийг гаргаж байх үед Хөгжлийн банк хаана байрлаж байсан бэ? Хэн гэдэг хүний эзэмшлийг түрээслэж байсан бэ?
Н.Мөнхбат: Намайг ажиллаж байхад хувийн эзэмшлийг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг байсан. Эзэмшигч нь “Макс групп” байх. Намайг ажилаа авахад Хөгжлийн банк хоёр жил алдагдалтай ажилласан байсан. Миний хувьд гурван жил ажиллаад тэр үед ашигтай ажилласан. Тэрнээс хойш ашигтай ажиллаагүй. Тиймээс түрээсийн байр боломжгүй болсон учир болж өгвөл өөрийн эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон. Тухайн үед төрийн өмчийн байранд орох олон хүсэлт тавьсан ч бололцоо гараагүй. Одоогын хөгжлийн банкны байранд өөрийн оффистой болсон.
Т.Доржханд: Энэ оффис нь бас л холбоо хамаарал бүхий сахал Г.Эрдэнэбилэг гэдэг хүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны оффис юм байна.
Б.Мичидмаа