"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийг өнөөдөр үнэн зөв мэдээлэл өгөх болов уу гэсэн юм. Харамсалтай байна. Барьцаа хөрөнгөд тавьсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд Дарханы төмөрлөгийн компанийн хөрөнгүүд байсан. Түүнээс биш "Кью Эс Си" ХХК-ийн хөрөнгө биш. Энэхүү төмөр зам бол маш сайн бүтээн байгуулалт болсон. Гэхдээ энэ төмөр зам хөгжлийг хурдасгах ёстой байсан. Орд газруудын ордуудыг түүхийгээр нь экспортлохыг л хурдасгасан. Төгрөг болж ирээд хаашаа шинэгэсэн бэ гэдэг өөр асуудал болоод явна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гэрээний зорилго бол экспорт биш. Тэр гэрээнд түүхийгээр нь гараад өгөөч гэсэн зүйл улс таниас хүсээгүй. Тиймээс энэ төмөр зам өөр зориулалтын бусаар ашиглагдсан. Та бол зориулалтын дагуу ашиглагдсан гэж байна. Өмнө нь үүссэн байсан зээлүүд чинь төмөр зам барихад ашиглагдсан гэвэл үгүй. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.
Хөжглийн банкны энэ зээл маш сунжирсан. 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд авсан 71,3 сая ам.доллар төтөлхгүй явсаар 2021 оны арванхоёрдугаар сард давж заалдах дээд шүүхийн шийдвэр гараад 193,3 сая ам.долларыг Хөгжлийн банканд төлөх ёстой гэсэн шийдэр гарсан. Үүнээс хойш "Кью Эс Си" ХХК маш хариуцлагатай хандсан. 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нэг дор, нэг гүйлгээгээр "Кью Эс Си" ХХК зээлээ төлж дуусгасан. Бэлэн мөнгөөр төлж, барагдуулж дууссан" гэв.
Д.Батчулуун