УИХ-ын гишүүн асан, Ачлал трейдийн үүсгэн байгуулагч М.Билэгт иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын хүрээнд 300 ортой эмнэлэг барих төсөлд 15 сая ам.доллар хөгжлийн банкнаас зээлсэн. Гэвч тэрээр зээлээ төлөхгүй явсаар чанаргүй зээлдэгчийн тоонд орж өнөөдөр төрийн ордонд болж буй хөгжлийн банкны урьдчилсан шатны сонсголд орж мэдээлэл өглөө.
Т.Доржханд, “2017 оны аравдугаар сард Хөгжлийн банкны зээлэнд хамрагдахдаа Засгийн газрын эрх баригч нам, УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж байсан.
Иймээс улс төрийн нөлөөг ашиглаж хөгжлийн банкны зээлд хамрагдсан уу, ямар байдлаар авсан бэ, намаас томилгоо аваагүй хүн нь та. Тиймээс хөгжлийн банкны зээл өгч амыг чинь хаасан уу, нийгэмд ийм хардлага их байна.
М.Билэгт, “Уг төслийг би 2010 онд санаачилсан, 2014 онд гэхэд л эмнэлэгийн барилга эхний бүтээн байгуулалт 70 хувьтай явагдаж байсан. Хөгжлийн банкнаас 2017 онд зээл авсан. Гишүүн болохоос ч өмнө энэ төслийг санаачилж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Хил нээгдсэнээс хойш 1 жилийн дараа зээлийн төлөлтөө хийнэ гэсэн боловч одоо хүртэл эргэн төлөлт хийгдээгүй байна. Үүний бас нэг шалтгаан нь дэлхий дахинд гарсан ковидын үеийн эдийн засаг Монгол Улсад ч сайнгүй нөхцөлтэй байсантай холбоотой. Ингээд энэ төсөл хөтөлбөр гурван жилийн хугацаанд таг зогссон” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)