Хүүхдийн 100,000 төгрөгийг олгохдоо өрхийн орлогыг хэрхэн тооцоолсноо Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.
Тэрбээр “Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон төрийн 10 гаруй байгууллагуудтай хамтран өрхийн орлого орлуулан тооцох аргачлалыг баталсан. Энэ аргачлалын онцлог нь сайд нарын хэлсэнчлэн өрхүүдээр явж цуглаадаг байсныг төрд байгаа мэдээллийн санг хооронд нь нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралын хамгийн оновчтойгоор тодорхойлох загварыг боловсруулсан.
Нэгдүгээрт хөдөлмөрлөдөг, өндөр цалин олдог учраас хүүхдийн мөнгөнөөс хасна гэсэн шалгуур тавиагүй. Өрхийн аж амжиргаа бол цалин, цалингын бус орлого, хөрөнгө, байр орон сууц, автомашин, малын тоо, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг учраас аргачлалыг үүнд нийцүүлэн боловсруулсан.
Бид хүүхдийн мөнгө тооцох аргачлалыг алдаа багатай, сайн загвар болсон гэж үзэж байгаа. Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Энэ нь шилжилт хөдөлгөөн хийсний дараа бүртгэл явагддаггүй. Уг бүртгэлийг баг хорооны засаг дарга хөтлөх үүрэгтэй байдаг. Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр иргэний мэдээллийг солих боломжгүй байдаг. Тиймээс үлдэж байгаа хугацаанд иргэдийн мэдээллийн зөрүүг яаралтай засварлах ажлыг хамтран хийнэ” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (16)