Хүүхдийн мөнгө олголтын талаар болон ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох талаар Сангийн сайд мэдээллээ.
Тэрбээр, анх 2009 оноос эхэлж хүүхдийн 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тухайн үед зорилтот бүлэг рүү чиглэж, халамж хэлбэрээр олгож байсан. Өөрөөр хэлбэл халамжийн ажилтнууд хороо, өрхөөр явж асуумж бөглүүлж, хүүхдийн мөнгийг олгож байлаа. Сүүлдээ 80 мянган төгрөг олгодог болсон.
Ингэж явсаар 2020 оны дөрөвдүгээр сард "Covid-19"-ийн нөхцөл байдалтай уялдуулж хүүхдийн мөнгийг эдийн засгийн бодит дэмжлэгтэй уялдлуулж 100 төгрөгийг хүүхэд бүрд олгож эхэлсэн.
Иргэд алдаатай бүртгэлээ 14-21 хоногийн дотор засуулах шаардлагатай. Учир нь төр тухайн иргэний өмнөөс ямар нэгэн машин, орон сууцыг нь хасч, нэмж бүртгүүлэх боломжгүй. Тиймээс иргэд идэвхтэй оролцож мэдээллээ шинэчлэх ёстой. Өрхийн мэдээлэл нь алдаагүй, зөрүүгүй байгаа хүүхдүүдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлсэн. Харин алдаатай байгаа иргэд мэдээллээ шинэчлэвэл тухай бүрд нь хүүхдийн мөнгөө аваад явах боломжтой.
Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг мөн хугацаанд нь өгнө. Түүнчлэн цагаан сар болж байгаатай уялдуулан гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ Засгийн газрын зүгээс хангаж эхэлсэн" гэв.
Сэтгэгдэл (5)