Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны гишүүд мэдээлэл хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хяналт хариуцлагын бодлого алдагдсанаар хулгайн хэргүүд гарч байна. Тиймээс реформын шинж чанартай нэмэлт өөрчлөлт өргөн барьж байна.
Сүүлийн 10 жил улсын төсөв нэмэгдэж байгаа ч эдийн засаг нэг хэвэндээ байна.
Тиймээс хариуцлагатай, тогтвортой байхад хуулийн гол агуулга оршиж байна" гэв.
Д.Батчулуун