УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын засгийн газар “Цахим Үндэстэн” болох зорилтийг дэвшүүлээд ажиллаж байна. Цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл хувь хүний мэдээлэл хамгаалах, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд төр ямар цаг үед бидний мэдээллийг хэрэглэсэн бэ гэдэг мэдэгдэх хуудас явуулах сайн зохицуулалт , хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар зохицуулагдсан. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд төр иргэний мэдээллийг боловсруулахдаа огт иргэнд мэдээллэдэггүй байсан бол шинэ хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргэдэг болсон.
Цахим Үндэстэн болох зорилгын хамгийн эхний чухал зүйл бол иргэний хувь хүний мэдээллийг хамгаалах, кибер халдлагаас сэргийлэх юм. Эстонийн е-засаглал гэдэг 2019 онд анх манай засгийн газарт зөвлөмж өгөхдөө хууль эрх зүйн орчноо сайжруул дээрээс нь хувь хүний мэдээллийг хамгаал гэсэн. Энэ утгаараа бид Цахим хөгжлийг дэмжих багц хуулийг УИХ-аас батлан тавдугаар сарын 1-ээс дагаж мөрдөж байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Тийм ч учраас төрийн цахим үйлчилгээг зохицуцлахтай холбоотой хуулийн давхардлыг арилгах 149 хуулийг боловсруулж Их хуралд өргөн барихад бэлэн болсон. Манай орон бусад оронтой харьцуулахад олон нийтийн сүлжээ хэрэглээгээр өндөр, Азидаа эхний гуравт бичигддэг.
Манай улс кибер аюулгүй байдлыг олон улсын индексээр олон улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас гаргасан судалгаагаар 194 байрнаас 120-т, Цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160-аас 123-т ордог.
Иймээс иргэний болон, төрийн онц чухал мэдээлэл рүү сошиал-инженеринг буюу нийт халдлагын 80 хувь нь сошиалаар дамжиж хийгддэг. Тиймээс бид цаашдаа аюулгүй байдлыг хамгаалах зүйлийг тодорхой түвшинд зохицуулах чиглэл рүү зайлшгүй ажиллах шаардлагатай байна” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)