УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "650 сая долларын зорилттой бондоо гаргасан. Дөрвөн тэрбум долларын буюу наймаас ес дахин давсан захиалга ирсэн. Энэ нь 1B зэрэглэлтэй манай улсын хувьд маш амжилттай гэсэн үг. Хонгконгийн бонд 5,1 гарсан. Манайхтай ижил зэрэглэлтэй улс бонд гаргах маш хязгаарлагдмал байгаа. Харин манай улс энэ сиймхийг ашиглаад бондоо амжилттай гаргаж чадсан.
Эдийн засгийн олон арга хэмжээ авч чадсаны үр дүнд төсвийн баланс 1,4 их наядаар сайжирч гарсан. ДНБ-ны алдагдал буурсан. Эдийн засгийн өсөлт 4 хувьтай гарах төсөөлөл бий болсон.
Гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл эргээд сэргэсэн. Энэ бол маш эерэг үр дүн.
Мөс зүсэгч болж гадаад өрийн менежментээ сайжруулсан. Энэ жил гадаад өрөөс хамаарах дефолт байхгүй. Үүнээс холдлоо. Энэ жилийн эдийн засгийн төсөөллийг эерэг болгоход бонд чухал нөлөө үзүүлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)