Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр гэрч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "Хоёр янзын зүйл байдаг. Засгийн газар тогтоол гаргаад жишээлбэл, авто замыг санхүүжүүлнэ. Хөвсгөл хүртэлх замыг санхүүжүүл сүгэй гэх тохиолдолд Хөгжлийн банкнаас мөнгө гаргаад өгчхөж байна. Тэр мөнгөний эх үүсвэрийг хаанаас төлөхийг Засгийн газрын тогтоолд заавал заана. Төсвөөс төлөгдөнө. Жишээ нь ингэж бичдэг. Мөнгөний дүнг зээл түүний хүү, валютын ханшийн зөрүүг эргэн төлөх хуваариар тохируулж улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг тэр сайд нарт даалгах эрх бүх Засгийн газарт байдаг.
“Бэрэн”-гийн жишээг авъя. Дөрвөн компани орж байгаа шүү дээ. Энэ дөрвөн компанид улсын төсвөөс тэгнэ, ингэнэ гэх зүйл гардаггүй. Зээл өгөх эсэхээ Хөгжлийн банк шийднэ. Тийм учраас хүртэл гэж бичээд байна. Хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хаана ямар алдаа гарч уу гэдгээ сайн нягталж ойлгох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)