Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны гишүүд мэдээлэл хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад аймгийн дарга нарын, сайд нарын үзэмжээр төсвийг жалгаар нэг тараасан нь улсын хөгжилд хохирол учруулсан. Тиймээс шинэ хуулиар хариуцлагыг нэн тэргүүнд тавьсан. Төсвийн хэлэлцүүлэг хийгээгүй, үндэслэлгүй тоон тулгуурлаж батлуулсан тохиолдолд ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцно.
Төсөв батлуулахдаа олон нийтийн саналыг авдаг болох нь чухал. Төсвийн аудитын байгууллагууд есдүгээр сарын 20 гэхэд ажлаа танилцуулж аравдугаар сард УИХ-ын чуулган эхлэхэд төсвөө хэлэлцдэг болно" гэв.
Д.Батчулуун