Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны гишүүд мэдээлэл хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсвийн алдагдал жил бүр өсдөг. Хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр зөв байгаа юу гэдэгт боломжгүй, чадамжгүй гэдэг дүгнэлтийг бүгд хийдэг. Жил бүр бид төсвийн хүрээг өөрчилдөг. Жил бүр тодотгол хийдэг. Ингэснээр төсвийн тогтвортой байдал үгүй, тоо нь бодитой биш.
Монгол Улсын төсөв хөгжлийн биш халамжийн төсөв. Хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг болсныг бүгд мэдэж байна. Тиймээс төсвийг алдагдалгүй, өргүй баталъя. Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулж байна.
Одоогийн хуулиар 45 хоногийн хугацаанд төсвийг хэлэлцэж баталдаг. Харин шинэчлэлийн хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд Сангийн яам төсвийг УИХ-д өргөн барьдаг байхаар хуульчилж байна. Ингэснээр төсвийг хянах хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ" гэв.
Д.Батчулуун