Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Засгийн газрын шийдвэр гэдгийг нэгхэн хүн хариуцдаг юм уу. Яагаад өнөөдөр шинжээч маань гаргаж өгсөн дүгнэлтдээ төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай 256 дугаар тогтоолд энэтэй адилхан Монгол Улсын Засгийн газар, Н.Алтанхуяг таны ахалж байсан Засгийн газар төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг адилхан тогтоолыг бусад салбарт гаргадаг уу.
Ерөнхий сайд асуудлыг бүгдийг өөрөө үүрдэг юм шиг ойлголт нийгэмд төрөөд байна. Асуудлыг зөв талаас нь эхлээд яриад байх ёстой.
Шинжээч нар мөнгө мөртэй гэдгээр ханджээ. Би та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт явсаар байгаад Т.Бадамжунай гэсэн нэр дээр зогсчихлоо. Ер нь Т.Бадамжунай бид нарт ямар хамаатай юм бэ" гэв.
Д.Батчулуун