Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр "Бэрэн групп"-ын хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрөөс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авлаа.
Асуулт, Хариулт
-"Бэрэн трейд" ХХК-ийн данснаас таны данс руу энэ санхүүжилт шилжсэн байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Миний картанд орж байгаа боловч төсөлдөө зарцуулагдсан гэж ойлгож болно. Зарим үед тулах эд анги, туслах материал авахдаа бэлнээр тооцоо хийх шаардлага гардаг. Бүх мөнгө төслийн үйл ажиллагаанд зарцуулагдсан.
-Таны дансанд орсон мөнгөнөөс 1,5 сая ам.доллар зориулалт бусаар зарцуулсан байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Та мөрийтэй тоглоом тоглодог уу?
-Мөрийтэй тоглоом тоглодоггүй.
-Таны орсон гүйлгээнээс Хонгконг Макао бүсийн АТМ-нээс маш их зарлага гарсан байна. Тиймээс таниас асууж байна. Мөн Сингапур улсаас казиногийн АТМ-нээс гарсан байна?
-Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Тиймээс хариулах боломжгүй байна.
-Зээл авахад нөлөөлсөн улс төрийн албан тушаалтан бий юу?
-Надад улс төрийн дэмжлэг байхгүй. Гангийн үлйдвэр Монгол Улсад ашигтай гэдгээр л зээл олгогдож явдаг. Тиймээс "Бэрэн групп"-т улс төрийн нөлөөлөл байхгүй.
-Та Т.Бадамжунай гэдэг хүнийг таних уу? Сингапур, Макаод уулзаж байсан уу?
-Танина. Сингапурт уулзаж байсан.
Д.Батчулуун