Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Энэ үеэр гэрч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас асуулт асууж, хариулт авлаа.
Асуулт:
- Бэрэн группт олгосон зээлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юу?
- Бэрэн группт олгосон тухайн үеийн бондын зөвлөл буюу ЗГ-ын хуралдаанаар ямар байдлаар хэлэлцүүлэгдэж энэхүү шийдвэрийг гаргасан бэ?
Хариулт:
Тэрбээр "Засгийн газар 2013 оны долоодугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Энэ нь гурван хэсэгтэй. Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр хэрэгтэй. Үүнийг барьж байгуулахад хэрэгтэй 50 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэсэн тогтоол бий. Намайг энэ тогтоолоор яллагдагч болгосон. УИХ-ын гишүүд ярилцаж байгаад шийдсэн асуудалд Ерөнхий сайд яагаад буруутай вэ гэж асуусан. Жилдээ 200 мянган тонн арматурын төмөр гаргадаг үйлдвэртэй болохыг дэмжсэн тогтоол байгаа юм. Ийм л бодлогын шийдвэрийг засгийн газар гаргасан.
50 сая ам.доллар олго, 50 сая хүртэлх ам.доллар олго гэдэг нь маш том ялгаатай. Олгохгүй байж болно гэдэг үгийг 50 сая хүртэлх гэж бичдэг юм.
"Бэрэн" группээс таньдаг хүн надад байхгүй. Би энэ захиралыг ч танихгүй. Хувь хүнийхээ хувьд нэг төгрөг ч хөгжлийн банкнаас зээлээр аваагүй, нэг ч төгрөгийн зээл хүнд өгүүлээгүй. Манай барилгын салбар гурван зүйл дэмжээд өгөөч хэмээн хүссэн. Нэгдүгээрт, Цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, шилний үйлдвэр дэмжээд өгөөч хэмээн хүссэн. Бид мөнгөний боломж, цаг хугацаа байгаагүй учраас бид хоёрыг нь дэмжсэн. Түүнээс нэг нь ингээд бантан хутгаад явж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)