УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Малын тоо 90 сая болсон ч махны экспорт буурсан. Энэ нь ганц сайд асан Ч.Улаанаас болоогүй. Цар тахлын хөл хорионоос болсон. 2022 онд 16 мянган тонн болж буурсан. Өнгөрсөн зургадугаар сард Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, МХЕГ-ын хамтарсан шалгалтаар дулааны аргаар боловсруулсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон.
Ингээд арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл мах экспортод гараагүй. Ийм учраас махны экспортод шууд нөлөөлсөн.
Үхрээс бусад махны квотыг байхгүй болгосон. Улс 5-6 сая толгой үхэртэй. Хэрвээ квотгүй болговол дотооддоо үнэтэй үхрийн мах идэх нөхцөл байдал үүсч болзошгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)