Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Ардчилсан намын Эв нэгдлийн ажлын хэсгийн дарга Ж.Батсуурь мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэ Ардчилсан Үндсэн Хууль баталсан энэ өдөр хоёр жил гаруйн хугацаанд мэтгэлцээнтэй байж, талцаж хуваагдаж байсан АН-ын үндэсний бодлогын хороо дээд шүүх дээр хуралдаж байна. Бид бүхэн морь цагт үндэсний бодлогын хорооны хурлаа эхлүүлэхэд нийт 300 гаруй гишүүд хүрэлцэн ирсэн. Түүнээс хойш орон нутгаас мөн хүмүүс нэмэгдэж ирсээр байна.
Энэ хурал бол их эвлэрлийн, их өөрчлөлтийн , их зүйлийг авчрах хурал гэж бодож байгаа. АН Улсын Дээд Шүүх дээр төлөөлөх эрхгүй гэсэн хоосон орон зай байгаа. Энийг хийхийн тулд намын даргыг сонгох журмаа өнөөдөр маш сайн ярих ёстой.
Мөн Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийг гаргана. Засгийн газрын эрх баригчдын увайгүй үйл ажиллагаатай холбогдуулж иргэдийн санал дээр тулгуурласан ажлын хэсгийг томилон ажиллуулж дараагын хурал дээр танилцуулах ажилуудыг хийж байна. Аливаа зүйлд эхлээд тоглоомын дүрмийг тогтох ёстой. Тоглоомын дүрмээ тогтоолгүй ямар нэг дэвшигч яриад эхэлбэл бүлэг, фракц үүсэх , өөртөө таалагдсан хүнээ сонгох гэх мэт буруу зүйл рүү явчих гээд байдаг.
Өнөөдрийн хурал тийм ч хялбар дөт замаар бий болоогүй. Тиймээс олон нийт бодит зүйлийг бодитоор нь харах ёстой. Хурлыг хууль бус гэсэн С.Эрдэнэ дарга өөрөө маргалдагч тал учраас хэвлэлийн бага хурал хийж байгаа. Гэхдээ өнөөдөр энд үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүний 300 гаруй нь энд ирсэн байгаа учраас тэнд ямар нэгэн шийдьэр гарах боломжгүй гэдгийг Монгол орон даяар бүгд харлаа.
Өнөөдрийг хүртэл АН-ыг төлөөлөх эрхгүй болох Дээд Шүүхээс долоон удаа буцаах энэ нөхцөлд авчирсан хүн мөн. Гэхдээ АН бол С.Эрдэнэ юм уу хэн нэгэн хүний өмч биш, үнэт зүйл үзэл баримтлал дээрээ нэгдсэн Монголын төрийг удирдаж байсан том нам. Иймээс үндэсний бодлогын хорооныхоо дийлэнх олонхын саналаар дүрмээ ярина” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (6)