Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн С.Баярцогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Журам баталсны дараа өөрийн байр суурийг илэрхийлнэ. Сонгууль болоход Ардчилсан нам Улсын Дээд шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх субьект буюу намын даргагүй байх юм бол бид төлөөллөө хэрэгжүүлэх боломжоо тодорхой хэмжээнд алдана. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам нэрээрээ сонгуульд оролцож чадахгүй нөхцөлд хүрч магадгүй.
Энэ бол үндсэндээ хоёр хувь хүнээс хамаарч байна. АН-ын дарга асан С.Эрдэнэ нэг талд нь, нөгөө талд нь гишүүдээс сонгогдсон гээд байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа ч Дээд шүүх бүртгэхгүй байгаа нь намын гишүүдэд эргэлзээ үүсгэж байна.
Тиймээс Үндэсний зөвлөлдөх хорооны 300 гаруй гишүүн цуглаж, Үндсэн дүрмийн асуудлаа хэлэлцэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)