Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Д.Эрдэнэбат таван сарын хугацаанд цагдан хоригдсоны дараа анх удаа хэвлэл мэдээлэлд тодруулга өглөө.
Тэрбээр “Би Эрдэнэт үйлдвэрийн хэргээр таван сар хоригдож гарч ирснээсээ хойш нэг ч тайлбар хийгээгүй. Би гэмт хэрэг, хулгай хийсэн юм байхгүй учраас айдас ч юм уу асуудал байхгүй. Би энэ дээр нэг л зүйлийг бодож байна. Би энэ асуудлаар ерөөсөө юм дуугарч байгаагүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл анхан шүүх дээр хэлсэн үгээ олон нийтэд ил болгоно. Энэ бол хэлмэгдүүлэлт, улс төрийн гэмт хэрэг. Засгийн газрын гишүүнийг засгийн газрын шийдвэр гаргасны төлөө яллах жишиг монголд байгаагүй, анх удаа хийгдэж байгаа үйлдэл.
Би энэ дээр нэг л юм хэлье. Ард түмний өмч гэж байдаггүй юм аа. Ард түмэн өөрсдөө өмчөө хянаж байгаа үед л эрх нь очдог юм. Өнөөдөр бол улстөрчдийн өмч болчихсон. Зэсийн хулгай гэдэг бол байгаа бодит зүйл мөн. Нүүрсний хулгай шиг. Зэсийн хулгайн олон жилийн түүх давтагдахвий гэхээс би болгоомжилж байгаа. Өнөөдөр эрдэнэтийн 49 хувийг оруулж ирснээр ард түмэн хохироогүй. Ковидтой хоёр жилд харин ч ард түмний нуруун дээрх маш их хүндрэлийг үүрч хөнгөлсөн. Иймээс ийм увайгүй байдлаар улстөр хийж болохгүй. Би өөрийгөө улстөрөөс явах цаг болоогүй юм байна гэж бодож байна. Энэ булхайтай зүйлийг ил гаргасны дараа л би явна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Би АН-ыг эзэнтэй, элэг бүтэн болоосой гэж хүсэж байна” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (5)