Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн М.Тулгат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Одоо намын даргыг ямар журмаар сонгох вэ гэдэг журмаа батална. Энэ хооронд процесс болох байх гэж бодож байна. Үзэл баримтлалаа хатуу сахидаг, үндсэн дүрмээ хамгаалдаг хүн дарга болох ёстой. Өнөөдрийг хүртэл нам маань сонгуулийн амлалтын уралдаанд ороод, попроод явчихлаа. Ардчилсан намыг ард иргэд ойлгохоо больчихсон шүү дээ.
Манай нам хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний хариулага, ААН эрхлэгч хүмүүсийг дэмждэг нам байх ёстой. Улс төрд барууны үзэл баримтлалаа мэддэг хүмүүс олноор орж ирэх хэрэгтэй байна.
Өнөөдрийн хуралдааныг эсэргүүцээд байгаа хүмүүс албан тушаалтын төлөөх хүмүүс их байна. Манай нам эхлээд зохион байгууллатын асуудлаа шийдэх хэрэгтэй. Бидэнд хийх ажил их бий. Иргэдийн дуу хоолой болох, хөгжлийн бодлогоо төлөвлөх хэрэгтэй. Үндэсний бодлогын хорооны хурлыг гишүүдийн гуравны нэгд хүрсэн тохиолдолд хурал зохион байгуулдаг. Одоогоор 50 хувь орчим гишүүд ирсэн байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)