Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэхүү хуралд хууль бус зүйл байхгүй. Ардчилсан нам даргын нам биш. Үндэсний бодлогын хороог ахмад гишүүд зохион байгуулж болдог. Даргатай, даргагүй Үндэсний бодлогын хорооны хуралдааныг зохион байгуулж болдог. Өнөөдөр хэн ч дарга болох боломжтой. Би нэр дэвшихгүй" гэв.
Д.Батчулуун